Иргэдийн хандиваар Загастайн давааны замыг засаж эхэлжээ
Өнөөдөр 13 цаг 1 минут

Бороо, үерийн улмаас эвдэрч, зорчиход хүндрэлтэй болоод байсан Завхан аймгийн Загастайн давааны 67 км замыг засах ажил эхэлжээ. Тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан 3агастайн давааны зам засварын ажлын хүрээнд "Сэтгэлийн дэм" аянг эхлүүлж албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд тус аянд нэгдэж багагүй хандив цугларчээ. Тус хандиваар Загастайн давааны замын ажлыг эхлүүлсэн байна.
Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 181 км авто замын хамгийн хүнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааны хэсгийг хамарсан 67 км хатуу хучилттай замын ажил 2012 оны тавдугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдсан боловч хөрөнгийн асуудлаас шалтгаалан зогссон байжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment