Б.Ууганхүү олимпийн медалийн тоог нэмэв
1 минутын өмнө

Өчигдөр Рио-Де-Жанейро хотноо эхэлсэн зуны XV дахь паралимпид Монголын найман тамирчин өрсөлдөж байгаа. Тэгвэл тэмцээний эхний өдөр жүдо бөхийн төрөлд А.Мөнхбат, Б.Ууганхүү нар барилдаж, 60 кг-ын жинд хүч сорьсон Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртэж, медалийн салхийг хагаллаа.
Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Макото Хиросед цэвэр ялагдсан ч дагах барилдаанд БНСУ-ын бөх Минжае Лиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Рамин Ибрахимовтой барилдаж цэвэр ялснаар Риогийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулах эрхтэй боллоо.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment