Эмч нар тэтгэмж бууруулахыг эсэргүүцэв
49 минутын өмнө

Засгийн газраас энэ оны төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарт 25-аас дээш жил ажилласан эмч, ажилтнуудад тэтгэвэрт гаргахад нь олгодог 24-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулахаар тусгасан. Тэгвэл, үүнийг эсэргүүцсэн Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон дүүргүүдийн эмнэлэг, эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлэг, өрхийн эмнэлгийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Засгийн газраас 2016 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгодог 24-36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бууруулж 1-12 сар болгох санал тусгасан билээ. 2016 оны төсвийн тодотголыг маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах юм. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэтгэмж бууруулах саналыг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд Засгийн газар, УИХ, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд тэтгэмжийн хэмжээг бууруулахгүй гэсэн албан шаардлагыг өнөөдөр албан ёсоор хүргүүлж байгаа аж. Хэрвээ энэ шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол дараагийн шатны тэмцлийн арга хэмжээнд шилжинэ гэв.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment