Банк дээрэмдсэн этгээдүүд баригджээ
48 минутын өмнө
Зэвсэглэсэн этгээдүүд Дорноговь аймгийн Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг "Хаан" банкнаас 20 гаруй сая төгрөг дээрэмдээд зугтсан хэрэг гарсан билээ. Өнгөрөгч наймдугаар сарын 22-нд гарсан энэхүү хэргийг үйлдсэн хоёр этгээдийн нэгийг хэрэг гарсны маргааш барьсан бол хоёр дахь хүнийг өчигдөр /2016.09.06/ барьжээ.Улмаар дээрэм хийхдээ ашигласан буу, зэвсгийг хураан авсан байна. Хоёр этгээдийн хувьд 1994 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй аж. Нэг этгээд өмнө нь хулгайн хэргээр шалгагдаж, тэнсэн харгалзах ял авч байжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment