Thursday, September 8, 2016

Б.Насанбаярыг ажлаас нь чөлөөлжээ

Б.Насанбаярыг ажлаас нь чөлөөлжээ

23 минутын өмнө


Нийгмийн сүлжээнд "Цэнхэр үст" нэрээрээ танигдсан Э.Цэрэндолгортой нэг хэсэг Мүүний шашин дэлгэрүүлсэн, дэлгэрүүлээгүй хэмээн хэл ам болж, шүүх цагдаа дээрээ тулаад байсан Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр энэ сарын эхээр албан ажлаасаа чөлөөлөгдсөн ч ямар үндэслэлээр ажлаа өгсөн нь тодорхойгүй байгаа аж.

Боловсролын салбарт Мүүний шашныг дэлгэрүүлж байна гэх хэл амнаас болж тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөө албан ёсоор мэдэгдэж байсан. Тэрбээр Э.Цэрэндолгорыг ор үндэслэлгүй ташаа мэдээлэл тарааж, хэлмэгдүүлсэн хэмээгээд шалгуулж, өөрийнхөө буруугүйг тогтоолгохоор хуулийн байгууллага болон Тагнуулын ерөнхий газарт хандаад байсан юм.

Өнгөрөгч долоодугаар сард түүний гомдлыг хэлэлцэх шүүх хурал болох байсан ч Б.Насанбаярын өмгөөлөгч гадагшаа явсан, дээрээс нь тэрбээр өөрөө хордлого авсан тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment