Wednesday, September 7, 2016

Ирэх сараас гадаад паспорт яаралтайгаар захиалах боломжтой

Ирэх сараас гадаад паспорт яаралтайгаар захиалах боломжтой

19 минутын өмнө


Өдөрт дунджаар 500 хүнд үйлчилж, гадаад паспортын захиалга авдаг Иргэний бүртгэлийн газраас гадаад паспортын хэвлэлт хэвийн байгааг мэдээлэв. Тэд "Иргэдийн захиалсан паспорт ажлын 10 хоногт хэвлэгдэн гарч, гар дээр нь очиж байгаа. Харин яаралтайгаар буюу гурав хоногийн дотор хэвлэгдэн гардаг захиалгыг бэлдцийн нөөцөөс хамаараад түр зогсоосон ч гадаадад эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах, сургуульд сурах, хурал, чуулганд зэрэг яаралтай гадаад улс руу зорчихоор болсон 100 гаруй иргэний асуудлыг шийдвэрлэн өгч байна" гэжээ.

Мөн ИБГ-т жилд дунджаар 120 мянган иргэн гадаад паспорт авах хүсэлтээ гаргадаг байсан бол сүүлийн хоёр жилд энэ тоо 70 мянгаар нэмэгджээ. 2016 оны эхний долоон сарын байдлаар 122 мянган иргэн паспортын захиалга өгөөд байгааг харгалзан төсөвт нэмэлт тодотгол хийлгэж бэлдцийг нэмж захиалах шаардлага гарчээ. Тиймээс тус байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард Сангийн яаманд хүсэлт гаргаж өнгөрсөн сард урьдчилгаагаа шийдүүлснээр бэлдцийн захиалга өгчээ. Ийнхүү захиалсан бэлдэц нь энэ сарын сүүлээр ирэхээр болсон тул 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн яаралтай захиалга хэвийн явагдах аж. Түүнчлэн энэ асуудлыг дахин гаргахгүйн тулд ирэх оны төсвийн саналыг хүрэлцэхүйц байхаар өгсөн байна.

ИБГ-ын даргын хэлж байгаагаар бол иргэдийн хөдөлмөрийг хөнгөвчилж, дараалал үүсгэхгүйн тулд энэ сард үйлчлүүлэх иргэдэд өмнөх сард дугаар олгосон тул иргэд дугаар дээр бичигдсэн өдөр, цагтаа материалаа бүрдүүлэн очиж гадаад паспортаа захиалж байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment