Селин Дион Францыг "байлдан дагуулав"
20 минутын өмнө

Энэ оны эхээр нэрт дуучин Селин Дионы нөхөр Рене Анжелил бурхны оронд одсон билээ. Дуучин бүсгүй уй гашуугаа мартагнахын тулд уран бүтээлдээ шамдан орсон.
Энэ нь ч үр дүнгээ өгч, франц хэл дээр дуулсан дуунуудаас бүрдсэн "Encore un soir" ("Бас нэгэн үдэш") цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 200 мянган ширхэг борлуулагдаж, Францын чартын айргийн тавд жагсчээ.
"Encore un soir" нь дуучны 26 дахь цомог бөгөөд төрөлх франц хэл дээрээ гаргасан 12 дахь цомог аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment