Сэжигтний талийгаачаас авсан эд зүйлсийг нь хурааж авчээ
35 минутын өмнө

Английн иргэн, уулын шүхрийн спортын тамирчин 53 настай Стив Нэш өнгөрөгч наймдугаар сарын 31-нд Архангай аймагт амиа алдсан билээ. Энэ хэрэгт аймгийн Цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Тэгвэл талийгаачийн аминд хүрсэн этгээдийг цагдаагийн байгууллагынхан өчигдөр орой 18 цагийн орчимд баривчилсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
Эл хэргийг Архангай аймгийн иргэн үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагынхан тогтоож, талийгаачаас алдсан эд зүйлийг хулгайлж нуусан газрыг олж илрүүлэн хурааж авсан аж. Талийгаачийн хамтрагчийн бэртэл сэдэрсэн тул цааш хамт аялах боломжгүй болж, Стив хамтрагчийнхаа долоо хоногийн хүнсийг авч явахаар болсон байна. Мөн тэрбээр биедээ 400 орчим ам.доллартай тэнцэх монгол төгрөг бэлнээр авч явжээ. Стивийн цогцосыг олоход байршил тогтоогч төхөөрөмж, гар утас зэрэг эд зүйлс биед нь байсан, харин бэлэн мөнгө, бичиг баримт нь алдагдсан байжээ. Өнөөдөр 11.00 цагт энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж магадгүй гэх тайлбарыг албаныхан өгсөн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment