Дэлхийн хамгийн аюултай амьтад
Өнөөдөр 11 цаг 54 минут

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүд манай гаригийн хамгийн аюултай амьтдын жагсаалтыг гаргажээ.
Хамгийн хачирхалтай нь махчин загас энэ жагсаалтын сүүлийг мушгижээ. Тэд 2014 онд гурав, 2015 онд зургаан хүний амийг авч оджээ.
Жилд дунджаар арван хүн чонын хоол болдог бол, араатны хаан арслан 22 хүнээр "зоог барьдаг" гэнэ.
Харин усны үхэр, заан жилдээ 500 хүний амийг бүрэлгэдэг бол, өчүүхэн туузан хорхой жилдээ 700 хүний амийг авч оддог ажээ. Матар 1000 гаруй хүний аминд хүрдэг байна.
Жагсаалтын дараагийн байруудад, хүмүүнд өвчин халдааж аминд хүрдэг аскарид өт (4 500), цеце ялаа (10 000), Triatominae бөөс (12 000), цэнгэг усны эмгэн хумс (20 000), нохойноос хүнд халддаг шимэгч хорхойнууд (35 000) оржээ.
Гуравт, жилдээ 100 мянга гаруй хүний аминд хүрдэг могой, хоёрдугаарт, 437 000 хүмүүний амийг бүрэлгэдэг хүн өөрөө жагсчээ.
Үй олон өвчнийг халдаагч шумуул 750 000 хүний аминд хүрдэг гэсэн аймшигт үзүүлэлтээрээ энэ жагсаалтыг тэргүүлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment