Хүүгээсээ салаад охинтойгоо гэрлэжээ
56 минутын өмнө
Оклахома мужид амьдран суудаг ээж, охин хоёр гэр бүлийн харьцаанд орсон хэргээр шүүхийн хаалга татжээ. Тус мужийн хуулиар хамаатан саднууд хоорондоо бэлгийн харьцаанд ороогүй ч гэрлэсэн бол гэмт хэрэгт тооцогддог байна.Патрисия Энн Спэнн 2008 онд төрсөн хүүтэйгээ гэрлэсэн аж. Ээж, хүү хоёр 15 сар хамтран амьдарсны эцэст салсан байна. Харин энэ оны гуравдугаар сард хатагтай Спэнн өөрийн төрсөн охин Мисти Велвет Спэннтэй гэрлэжээ.
"Залуу хосууд" хоорондоо бэлгийн харьцаанд ороогүйгээ учирласан ч, яагаад гэрлэсэн талаараа дорвитой тайлбар хэлээгүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment