Цэнгээний газруудын хаах цагийг иргэдийн саналаар шийднэ
27 минутын өмнө
Баар, цэнгээний газрыг шөнийн 00.00 цаг хүртэл онгойх үгүйг иргэдээс санал аван шийдэхээр болжээ. Тодруулбал, Баар, ресторан, шөнийн цэнгээний газруудын цагийн хуваарийг судалж, иргэдээс санал авах талаар 14 хоногийн өмнө нийслэлийн удирдлагуудаас үүрэг чиглэл өгсөн байна.Одоогоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан нийслэлийн хүн ам ихээр суурьшсан зургаан дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг нь авч байгаа юм байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment