Wednesday, September 14, 2016

Б.Булган тагнуулынхны мэдэлд оржээ

Б.Булган тагнуулынхны мэдэлд оржээ

58 минутын өмнө

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж эхнэр Б.Булганыг нь 10 сар хорьсны эцэст өнгөрсөн баасан гаригт суллажээ. Ингэхдээ цагдаа, шүүх, прокурорын харъяалалд бус ТЕГ-ын мэдэлд гаргасан байна.

Тэрбээр өглөө болгон ТЕГ-т бүртгүүлж, нэмэлт тайлбар өгч байгаа бөгөөд хүмүүстэй уулзах, мэдээлэл задруулахгүй байх гэсэн гарын үсэг зуруулжээ. Б.Булганд холбогдуулсан хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн сарын сүүлчээр дууссан.

Энэ сарын эхээр Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Эрдэнэтээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг баривчилсан бол хамгийн сүүлд Хотын экс дарга Э.Бат-Үүл өөрийг нь сэжигтнээр татах гэж байгааг олон нийтэд зарлаад байгаа билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment