Адольф Гитлер Австралид хэрэг тарив
53 минутын өмнө

Австралийн Элис-Спрингс хотын Гэгээн Филиппийн сургуулийн удирдлагууд Хувцасны өдөрлөгийн үеэр Адольф Гитлерийн дүрд хувирсан хүүхдэд Тэргүүн байрын шагналыг өгсөндөө сурагчид болон эцэг, эхчүүдээс уучлал гуйжээ.
Мөн захирал Рожер Хэрберт сургуульд нь зочилж байсан Мельбурн хотын жүүд сургуулийн хүүхдүүдийн өмнө албан ёсоор хүлцэл өчсөн байна.
Хувцасны өдөрлөг нь Австрали улсын сургуулиудад жилдээ нэг удаа болдог албан ёсны, уламжлалт арга хэмжээ бөгөөд энэ өдөр сурагчид түүхэн болон үлгэр туульс, уран зохиолын баатруудын дүрд хувирдаг ажээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment