Friday, September 9, 2016

Д.Мөнгөнтуяа Монголын төрийн эсрэг гомдол гаргав

Д.Мөнгөнтуяа Монголын төрийн эсрэг гомдол гаргав

33 минутын өмнө


Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Л.Гансүх болон н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт буруутгасан. Улмаар Б.Мөнгөнтуяаг зургаан сарын турш хорьсны эцэст хэргийг нь хэрэгсэхгүй болгосон билээ. Харин тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Баянгол дүүргийн шүүхэд Монголын төрийн эсрэг нэхэмжлэл гаргасан байна.

Б.Мөнгөнтуяа нэхэмжлэлдээ, нэгд: хилсээр зургаан сар хоригдсон, хоёрт: хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон  даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, гуравт: зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, дөрөвт: СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, тавд: сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурдсан байна.  Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment