Sunday, September 11, 2016

Гурван жил дараалан нэг өдөр хүүхэд төрүүлжээ

Гурван жил дараалан нэг өдөр хүүхэд төрүүлжээ

4 минутын өмнө


Есдүгээр сарын нэгэн Хойд Дакота мужийн Диксон хотын Сет болон Лорен Стивенсоны гэр бүлийн хувьд онцгой өдөр. Тэд энэ өдөр л гурван жил дараалан шинэ хүнтэй болсон аж.

Сет болон Лорен нарын анхны хөвүүн Аксель нь 2014 оны есдүгээр сарын нэгэнд мэндэлжээ. Харин яг нэг жилийн дараа 2015 оны есдүгээр сарын нэгэнд охин Томми төрсөн гэнэ. Энэ жил "уламжлал" ёсоороо есдүгээр сарын нэгэнд отгон хөвүүн Хенри нь мэндэлжээ.

"Дахиад л энэ өдөр отгон хөвүүн маань төрсөнд бид, нөхөр маань болон эмч, сувилагчид итгэж чадахгүй байсан. Бид үүнийг урьдчилан төлөвлөөгүй юм шүү, бидэнд итгээрэй" хэмээн жаргалтай эх өгүүлсэн байна.

Азтай гэр бүлийн гурван хүүхдийг эх барьж авсан эмч Уильям Лоу энэ ховор тохиолдлын гэрч болсондоо туйлын баяртай байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment