Wednesday, September 14, 2016

НӨХГ-ын газрын даргыг хахуулийн хэргээр баривчилжээ

НӨХГ-ын газрын даргыг хахуулийн хэргээр баривчилжээ

0 минутын өмнө


Нийслэл, дүүргийн өмч, харилцааны газрын удирдлага, алба хаагчид хуулийн байгууллагынхны анхаарлыг татаж эхлэв бололтой. Учир нь, өнгөрсөн долдугаар сард БЗД-ийн Өмч, харилцааны газрын албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэнээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэрэгт сэжиглэн, АТГ, ЦЕГ-аас томилогдсон ажлын хэсэг цагдан хорьсон бөгөөд Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны газрын албадын дарга нарыг ч бас саатуулаад байсан.

Тэгвэл өчигдөр АТГ-аас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг бусдаас хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан гэх мэдээлэл гарч эхлэв. Түүнчлэн бусдаас мөнгө авч, хууль бусаар газар эзэмшүүлж, өмчлүүлсэн хэрэгт холбогдох хүний тоо цаашид нэмэгдэх магадлалтайг эх сурвалж хэлж байгаа бол Налайх дүүргийн Өмч, харилцааны газрын албаныхан ч хуулийн байгууллагын анхааралд байгаа тухай мэдээлэл байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment