Thursday, September 8, 2016

Төрийн нарийнууд тодорч эхлэв

Төрийн нарийнууд тодорч эхлэв

3 минутын өмнө


Өнөөдрийн байдлаар таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын нэр тодорхой болсон гэдгийг эх сурвалжууд дурдав. Тодруулбал, Гадаад харилцааны яамны ТНБД-аар өмнө нь Сү.Батболдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан О.Оч, Хууль зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан, Уул уурхайн яамны ТНБД-аар эдийн засагч Ч.Хашчулуун, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар ТВ-5-ын сэтгүүлчээр ажиллаж байсан, ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-аар тус яамны газрын даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нарын нэр тодорчээ.

Тэднийг ирэх нэг дэх өдрөөс томилон ажилд нь оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Эрүүл мэндийн яамны ТНБД-ын сонголтыг түр түдгэлзүүлжээ. Сангийн яамны ТНДБ-д хэнийг томилох нь одоогоор тодорхойгүй байгаа бол Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны болон Эрчим хүчний яамны ТНБД нарыг энэ сарын сүүлээр тодруулах мэдээлэл байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment