Friday, October 21, 2016

ТОСК-ийн экс захирал 1 тэрбумын хэрэгт холбогдов уу?

ТОСК-ийн экс захирал 1 тэрбумын хэрэгт холбогдов уу?

14 минутын өмнө

Төрийн орон сууц корпораци /TOCK/-ийн захирал асан А.Гантулгыг албан тушаалаа ашиглаж танилынхаа хувийн компанитай гэрээ байгуулж улсад нэг тэрбум төгрөгийн онц ноцтой хохирол учруулсан хэмээн шалгаж байгаа гэх мэдээлэл гарах болов. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст уг асуудлыг шалгаж гэрээ байгуулсан гэх барилгын компанийг ямар учиртай гэрээгээр нэг тэрбум төгрөг авсан гэх зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж б� �йгаа гэнэ.

А.Гантулга орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр хүсэлтээ гаргахад Сонгуулийн хороо түүний нэрийг бүртгэхээс татгалзаж байсан бөгөөд тухайн үед тэрбээр энэ асуудлаар шүүхэд гомдол гаргахаар болж байсан. Тэгвэл түүнийг энэ сонгуульд нэр дэвшүүлээгүй шалгаан нь дээрх хэрэгтэй эртнээс холбоотой хэмээн хардсаны үндсэн дээр нэрийг нь бүртгэж аваагүй байх гэж хэлэх хүн ч байсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment