Friday, October 28, 2016

Ажилчиддаа 1260 автомашин бэлэглэнэ

Ажилчиддаа 1260 автомашин бэлэглэнэ

9 минутын өмнө


Энэтхэгийн үнэт эдлэлийн Hare Krishna Exports компанийн эзэн Саважи Дхолакиа маргааш болох Дивали баярын үеэр ажилчиддаа 1260 автомашин бэлэглэх гэнэ.

Үүгээр ч зогсохгүй өгөөмөр эзэн 400 ажилтандаа байр болон үнэт эдлэл өгөхөөр болжээ. Энэ бүхэнд буянтай бизнесмэн долоон сая гаруй ам.доллар зарцуулж байгаа аж.

"Бид ойрын таван жилийн хугацаанд бүх ажилчдаа орон байр, машинтай болгохыг зорьж байгаа" хэмээн сайхан сэтгэлт Саважи Дхолакиа өгүүлжээ.

Hare Krishna Exports дэлхийн 75 орон руу очир эрдэнэ гаргадаг бөгөөд ажилтнуудаа "том" харж үздэгээр алдартай компани юм байна. 2014 онд тус компани 496 автомашин, 207 байраар шилдэг ажилчдаа урамшуулж байсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment