Tuesday, October 25, 2016

15 настай монгол хүүг хүн амины хэрэгт холбогдуулан баривчилжээ

15 настай монгол хүү Солонгост хүн амины хэрэгт холбогджээ

3 минутын өмнө


Энэ сарын 20-ны өдөр Өмнөд Солонгост 15 настай монгол хүү хүн амины хэрэгт холбогдон баривчлагджээ.

Энэ талаар Гадаад хэргийн яам "БНСУ-ын Кёнги мужийн Гуян хотын Илсандун дүүрэгт оршин сууж байсан иргэн Б.Д 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ахуйн маргааны улмаас төрсөн дүүдээ хутгалуулан нас барсан. Дүүг нь хүний амь нас хөнөөсөн хэргээр Гуян хотын цагдаагийн газарт саатуулан шалгаж байгаа болно. Консулын харилцааны туха й 1963 оны Венийн конвенцийн дагуу манай иргэнийг саатуулсан тухай Элчин сайдын яаманд мэдэгдсэн. Дээрх хэргийн явцын талаар ЭСЯ-наас анхаарал тавьж ажиллаж байна. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэх мэдээллийг өгчээ.

БНСУ-д суух зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Монгол улсын иргэн, дөрвөн ам бүлтэй гэр бүл тус улсад амьдрахаар нэг сарын өмнө очсон гэх ба хэрэг үйлдсэн хүү аавыгаа өмөөрч ахыгаа хутгалж хөнөөсөн аж.  Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment