Thursday, October 20, 2016

23-нд нэмэлт, 29-нд дахин санал хураалт явуулна

23-нд нэмэлт, 29-нд дахин санал хураалт явуулна

30 минутын өмнө

2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу өчигдөр явагдсан Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий хороо мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Энэ удаагийн сонгуулиар 1765 тойргийн мэдээллийг хурдан хугацаанд нэгтгэх боломжгүй байсан. 15 мянган нэр дэвшигчийн мэдээллийг дэлгэц дээр гаргах техникийн боломжгүй байлаа. Сум, дүүргийн ИТХ-ыг зохион байгуулах дээд шатны байгууллага нь сум, дүүргийн сонгуулийн хороо байна гэж заасан байдаг. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо мэргэжил арга зүй талаас нь хангаж оролцох юм. Дүн мэдээг СЕХ нэгтгэхгүй, өргөн барихгүй. Харин хуульд зааснаар сум, дүүргийн сонгуулийн хороо дүн мэдээг тав хоногийн дотор багтаан гаргаж, сум дүүргийн Иргэдийн хуралд өргөн мэдүүлнэ. Нийтэд долоо хоногийн хугацаанд мэдүүлэх юм. Санал хураалтын ажиллагаа дуусаагүй. Зарим хэсгүүд дээр ирц хүрээгүй учраас энэ сарын 23-ны ням гаригт нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалтад саналаа өгөөгүй ир гэд оролцоно. Санал өгсөн хүн дахин санал өгөхгүй" гэлээ.

Тухайлбал, 1765 тойргийн 135 тойрог дээр нэмэлт санал хураалт явагдана. Аймагт 57 тойрогт, нийслэлд 78 тойрогт нэмэлт санал хураалт явуулна. Ингэж байж сонгуулийн нэгдсэн дүн гарна гэлээ.

Үүнээс 2082 хэсгийн 293 хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулна. Аймгуудад 80 хэсгийн хороод дээр, нийслэл дээр 213 хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулах юм байна.

Мөн нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдол цөөнгүй гарчээ. Хуулиараа дахин санал хураалт явуулах юм байна. Нийтдээ 19 аймгийн 117 нэр дэв шигчдийн санал тэнцсэн байна. Дахин санал хураалтыг 10 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулах аж. Нэмэлт санал хураалт, дахин санал хураалт нь хоёр өөр ажиллагаа гэдгийг онцлон хэлсэн юм. Тухайлбал ямар, ямар газруудад нэмэлт санал хураалт явуулах талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Болдсайхан мэдээлэл өглөө. Үүнд,

    Архангай аймагт хоёр тойрог, хоёр хэсэг
    Баянхонгор хоёр тойрог, хоёр хэсэг
    Говь алтай нэг тойрог, нэг хэсэг
    Дорнод зургаан тойрог, найман хэсэг
    Дундговь нэг тойрог, нэг хэсэг
    Өмнөговь гурван тойрог, гурван хэсэг
    Хөвсгөл есөн тойрог, есөн хэсэг
    Хэнтий нэг тойрог, нэг хэсэг
    Дархан-Уул 15 тойрог 23 хэсэг
    Орхон 17 тойрог, 27 хэсэг
    Багануур дүүрэг нэг тойрог, хоёр хэсэг
    Баянгол дүүрэг есөн тойрог, 17 хэсэг
    Баянзүрх дүүрэг 24 тойрог, 71 хэсэг
    Сонгинохайрхан 21 тойрог 61 хэсэг
    Сүхбаатар дүүрэг таван тойрог, есөн хэсэг
    Хан-Уул дүүрэг таван тойрог 14 хэсэг
    Чингэлтэй дүүрэг 15 тойрог, 39 хэсэгт нэмэлт санал хураалт явуулах юм байна.

21 аймгийн 57 тойргийн 80 хэсэгт нэмэлт санал хур аалт явуулах бол нийслэлийн хувьд долоон дүүргийн 78 тойргийн 283 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болжээ. Дахин санал хураалт болон нэмэлт санал хураалтан дээр босго гэж байхгүй юм.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment