Tuesday, October 25, 2016

Архи зардаггүй өдөр 27 жолоочоос ”но” илэрчээ

Архи зардаггүй өдөр 27 жолоочоос "но" илэрчээ

35 минутын өмнө


Энэ сарын 24-нд буюу өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 376 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ .

Тухайлбал, БЗД-ийн нутаг Доржийн гудамж, БХИС-ийн баруун хойд уулзварт марк улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь T.Prius маркийн Д жолоочтой авто машиныг мөргөж, жолооч 27 настай эмэгтэй Д гэмтээн хэргийн газрыг орхиж явсан хэрэг гарчээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment