Friday, October 21, 2016

Мэргэжлийн өндөр ур чадвар гаргасан 2 машинистыг шагнажээ

Мэргэжлийн өндөр ур чадвар гаргасан 2 машинистыг шагнажээ

Өнөөдөр 15 цаг 53 минут


Энэ сарын 17-нд Замын цагдаагийн газрын төмөр замын гарам руу автомашин орж зогссон бөгөөд хажуугаас нь ирж байсан галт тэрэгний машинистууд мэргэжлийн ур чадвар гарган техникээ зогсоож чадсаны ачаар аймшигтай осол гарахаас сэргийлж чадсан.

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үр дүнгийн хурлын үеэр мэргэжлийн ур чадвар гаргасан Улаанбаатар Татах хэсгийн машинист Т.Золбоог "Төмөр замчны алдар", туслах машинист Э.Батсуурийг "Тэргүүний төмөр замчин" цол тэмдгээр шагнажээ.

Тухайн өдөр төмөр замын гарам дээр автомашинууд түгжирч, гарам дээр зогссон байгааг хоёр машинч хараад 467 метр замд яаралтай тоормослосон байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment