6 малчны 700 гаруй малыг устгажээ
41 минутын өмнө

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багт буюу сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т орших малчин Э, Г нарын суурьт малын гоц халдварт цэцэг өвчин оношлогджээ.
Үүнтэй холбогдуулан Чойбалсан сумын Засаг даргын захирамжаар есдүгээр сарын 27-ноос хорио цээрийн дэглэм тогтоож, устгалын ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.
Чойбалсан сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг голомтод ажиллаж, устгалын ажил зохион байгуулсан бөгөөд 6 малчны 710 малыг устгалд хамруулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment