Wednesday, October 26, 2016

Н.Мөнхбатыг дахин 60 хоног хорино

Н.Мөнхбатыг дахин 60 хоног хорино

28 минутын өмнө

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг АТГ-аас сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Хэдийгээр түүнийг цагдан хоригдох хугацаа нь дууссан ч шүүгчийн захирамжаар 60 хоног үргэлжлүүлэн хорихоор болсон байна.

Ингэснээр Н.Мөнхбат дахин хоёр сар хоригдох юм. Н.Мөнхбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө үрэгдүүлсэн, "Чингис", "Самурай" бондын хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсан хэрэгт буруутган шалгаж байгаа.

Түүнийг Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар буруутган шалгаж буй. Ингэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment