adidas Рөүзийг "хаяхгүй"
32 минутын өмнө

Германы алдарт adidas брэнд хүчингийн хэрэгт холбогдож, нэр хүнд нь ганхаад байгаа "Нью-Йорк Никс" багийн холбон тоглогч Деррик Рөүзээс нүүр буруулахгүй гэдгээ мэдэгджээ.
Рөүз болон түүний хоёр найзыг хохирогч гэгдэж буй бүсгүй ундаанд нь мансууруулах бодис хийн унагаад, бүлэглэн хүчиндсэн хэмээн 21 сая долларыг нэхэмжлээд байгаа билээ. Өчигдөр болсон анхан шатны шүүх хурал Рөүзийг гэм буруугүй гэсэн шийдвэрийг гаргас� �н юм.
2012 онд adidas Деррик Рөүзтэй 13 жилийн 185 сая долларын гэрээг байгуулсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment