Monday, October 24, 2016

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажил дуусчээ

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажил дуусчээ

33 минутын өмнө


Энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын ажил орон даяар энэ сарын 20-28-ны хооронд үргэлжлэх хэдий ч нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажил дуусчээ.

Тодруулбал, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил нийслэлд энэ сарын 21-23, хөдөө орон нутагт 20-28-ны өдрүүдэд болохоор төлөвлөгдсөн.

Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг зохион байгуулсан юм.

Харин орон нутагт цэрэг татлагын ажиллагаа ирэх баасан гарагийг дуустал явагдана. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment