Канье Уест "Грэмми"-г сүрдүүлэв
29 минутын өмнө

Үнэхээр "айлгаж" чадаж байна шүү... Цуутай хүүхэн Ким Кардашьяны нөхөр Канье Уэст өөрийнхөө найз Фрэнк Оушен (Frank Ocean)-ыг Грэммийн шагналд нэр дэвшүүлэхгүй бол ёслолын ажиллагаанд оролцохгүй хэмээн зохион байгуулагчдад нь "тунирхжээ". Фрэнк Оушены гаргасан цомог нь хугацаа хожимдсон тул дүрэм ёсоор энэ жилийн шагналд нэр дэвших эрхгүй аж.
Харин Канье зохион байгуулагчдад дүрмээ эргэн харж, өөрчлөлт хийхийг "зөвлөсөн" гэнэ.
"Энэ жил би Фрэнкийн цомгийг л хамгийн их сонссон. Хэрвээ түүний цомгийг аль нэг номинацид нэр дэвшүүлэхгүй бол би ёслолын ажиллагаанд очихгүй шүү. Дуучид ийм нөхцөлд л эв нэгдэлтэй байж бие биенээ дэмжих хэрэгтэй" хэмээн мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment