Friday, October 28, 2016

Мэрайя Кэри хаягджээ

Мэрайя Кэри хаягджээ

2 минутын өмнө


Хэвлэлүүд тэрбумтан Жэймс Пэкертэй хуримаа хийхээр бэлтгэж, үүнийхээ төлөө нэлээдгүй турсан гэх дуучин Мэрайя Кэри дахиад л ганцаараа болсон хэмээн мэдээлэх болов. Жэймс түүнийг хаясан гэлцэнэ. Сэтгүүлчид энэ талаар Пэкерээс тайлбар авсан гэх бөгөөд тэрбумтан эр энэ мэдээллийг баталжээ. Түүний гаргасан энэ шийдвэрийн шалтгааныг ч хэвлэлийнхэн тодорхой болгов.
 
Хэд хэдэн учир шалтгаан байсан хэдий ч хамгийн ч� �хал нь Кэри өөрийнхөө хувийн амьдралыг хэт дэлгэсэн реалити шоу хийхийг хүсэж байсан явдал гэнэ. Жэймс хувийн амьдралаа олон нийтэд дэлгэх хүсэлгүй байсан учраас сүүлийн нэг жил гаруйн хугацаанд үерхэж байсан амрагаасаа харьцаагаа таслажээ. Харин Кэри өөрөө энэ мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд одоог хүртэл сүйн бөгжөө зүүж яваа аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment