Сугалаанд итгэдэггүй бүсгүй сая доллар хожжээ
0 минутын өмнө

АНУ-ын Умард Каролина мужид оршин суудаг нэгэн эмэгтэй мөнгөө хэмнэх үүднээс эр нөхөртөө сугалааны өндөр үнэтэй тасалбар авч өгөхөөс татгалзжээ. Мөрийтэй тоглоом ямар их хор хохирол учруулдаг болохыг нотлон харуулах үүднээс тэрээр ялалт байгуулах хамгийн магадлал багатай, хамгийн хямд тасалбарыг худалдан авчээ. Тэгтэл тэр сугалааны тасалбар нь тэдний гэр бүлд нэг сая долларын хожил авчирсан байна.
Өдгөө хөл нь газар хүрэхгүй дэгдэж яваа энэ эмэгтэй "Би өөрийн хэлсэн үгнээс буцмаар байна шүү" хэмээн мэдэгджээ. Элдэв татвараа хураалгасны эцэст гэр бүлийн хос гар дээрээ бэлнээр 416 мянган доллар авсан аж. Энэ мөнгөөрөө тэд өөрийн гэсэн эдлэн газар бүхий байшин худалдаж авахаар төлөвлөв. Мөн охиндоо санхүүгийн туслалцаа үзүүлэхийн дээр хоёр зээ охиныхоо сургалтын төлбөрийг төлөх гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment