Friday, October 28, 2016

Оффшорын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ

Оффшорын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ

22 минутын өмнө


УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас өчигдөр 11 дүгээр сарын 01-04-ний хооронд УИХ, Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтанд Оффшорын тухай хуулийн төслийг багтаажээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр дээд албан тушаалтнууд, төрийн албан хаагчид оффшор бүсэд данс нээлгэх, хувьцаа эзэмших, аж ахуй эрхлэхийг хуулиар хориглож байгаа юм.

Өнгөрч буй долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэхээр болсон ч ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, хэлэлцүүлгийг хойшлуулсан. Үүнийг улс төрийн хүрээнийхэн "Хууль тогтоогчид оффшортой холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэх сонирхолгүй байна уу" гэсэн хардлага тээсэн. Гэхдээ шинэ долоо хоногт эл асуудал хэлэлцэгдэхээр болж жагсаалтад багтлаа.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment