Согтуу жолооч осол гаргаад зугтжээ
53 минутын өмнө

Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 338 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. Тухайлбал, БЗД-ийн нутаг Сансарын Тунелийн баруун туслах замд амины Jeep wrangler автомашины жолооч нь явган зорчигч 40 настай Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.
БГД-ийн нутаг 25-р эмийн сангийн уулзварын урд замд амины T.Prius маркийн автомашины жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Ц жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч У нарын 2 хүн гэмтсэн. Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 5 зөрчил бүртгэгдэж, үүнээс зам тээврийн осолд холбогдон авто машинтай шүргэлцсэн 2, хий хөлдсөн 3 зөрчил бүртгэгдсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment