Орон нутгийн зам хальтиргаатай байна
27 минутын өмнө

Нийт нутгаар цас болон цасан шуургатай байна. Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байгаа талаар УЦУОШГ-аас сэрэмжлүүлж байна. Түүнчлэн Замын цагдаагийн газраас ч сэрэмжлүүлэг гаргав. Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Орон нутагт Архангайн Цагаан даваа өчигдөр оройн 22 цагаас хаагдаж өнөө өглөө нээгдсэн боловч том оврын авто машин зорчих боломжгүй, суудлын жижиг машин хөдөлгөөнд оролцох боломжтойгоор нээсэн. Сэлэнгэ аймаг Тужийн нарс, Төв аймаг Хустайн даваа, Ногоон дов, Увс аймагт халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment