Friday, October 28, 2016

Монгол цэргүүд тэсвэр хатуужлаараа гайхагдав

Монгол цэргүүд тэсвэр хатуужлаараа гайхагдав

27 минутын өмнө


Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг" олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн цэргийн баг үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Манай алба хаагчид үндсэн үүргээ биелүүлэхээс гадна эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах арга хэмжээ болон эр зориг, тэсвэр хатуужил шаардсан тэмцээн уралдаанд амжилттай оролцсоо� � байгаа ажээ.

Тодруулбал, саяхан "Шинэ Кабул" баазад зохион байгуулагдсан цэргийн алба хаагчдын ур чадвар, тэсвэр тэвчээрийг шалгасан тэмцээнд амжилттай оролцжээ. 7 орны 7 баг тамирчид оролцсон энэ тэмцээнд дэд ахлагч Г.Жамсранжав, дэд ахлагч Б.Ням-Эрдэнэ, дэд ахлагч Ш.Шижир-Отгон нарын залуус оролцож дэд байранд шалгарсан байна. Тэмцээний нэгдсэн дүнгээр нэгдүгээр байранд Англи, Непал улсын хамтарсан цэргийн баг, гуравдугаар байрыг Дани улсын цэргийн баг эзэлсэн бөгөөд оролцогчид 32 кг ачаа үүрч 4 км туулахдаа хэд, хэдэн саадыг даван, да� �лгавар биелүүлсээр барианд орж ирсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

1 comments:

  1. Situs Judi Online Casino Online 24 Jam yang Menang Terpercaya 2021
    Bagi adalah situs choegocasino judi online casino online 24 제왕카지노 jam yang menghadirkan banyak pilihan game judi slot online paling lengkap yang terkemuka. 인카지노

    ReplyDelete