Sunday, October 23, 2016

Эмнэлгийн тааз нурсан асуудлаар талууд цагдаад ханджээ

Эмнэлгийн тааз нурсан асуудлаар талууд цагдаад ханджээ

12 минутын өмнө


"Нийслэлийн Өргөө" амаржих газрын мэс заслын тасгийн тааз нурсан шалтгааныг холбогдох байгууллагууд нь тодруулж, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа. Харин энэ хугацаанд тус эмнэлгийн хагалгааг ЭХЭМҮТ рүү шилжүүлэн хийж, харин төлөвлөгөөт хагалгаанд орох өвчтөнүүд нь хүлээлтийн байдалд байгаа аж. Гэтэл албаныхны мэдээлж буйгаар дүгнэлт хүлээж суугаа талууд үл ойлголцолд хүрч, гүйцэтгэгч компанийн зүгээс мэс заслын тасгийн таазыг "Зураг төслийнхөө дагуу хийсэн" гэж харин нөгөө талаас эмнэлгийнхэн "Бид нар ийм тааз хийгээгүй" хэмээн маргалдах болсон гэнэ.

Ийнхүү эзэн холбогдогчийг нь тодруулах шаардлагатай гэж үзэн цагдаагийн байгууллагад хандсан байна. Улмаар энэ асуудлыг эхний ээлжид цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр болжээ. Тиймээс тус амаржих газрын асуудал хэзээ шийдэгдэж, хагалгаагаа үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй болжээ. Уг нь эмэгтэйчүүдийн мэс заслын өрөө бүхий өргөтгөлийг дөнгөж 2013 оны нэгдүгээр сарын 29-нд ашиглалтад о� �уулжээ. Албаныхны мэдээлж буйгаар гадаадын тусламжаар 7.2 сая төгрөгөөр "Цаст констракшн" компани гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment