Friday, October 21, 2016

Цэрэг татлагын байруудыг өөрчилнө

Цэрэг татлагын байруудыг өөрчилнө

18 минутын өмнө


Цэрэг татлагыг ням гариг хүртэл зохион байгуулахаар бэлтгэл бүрэн хангасан талаар Нийслэлийн цэрэг татлагын товчоо мэдээллээ. Цэргийн албаны "Зарлан дуудах хуудас"-ыг 95 хувьтай тараасан байна.

Гэрээт цэргийн албанд нийслэлийн хэмжээнд 79 иргэн элсүүлэхээс 119 иргэн элсчээ. Сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн ирц хангалтгүй байснаас зарим дүүрэг, хороодод дахин санал хураалт явуулахаар болсон. Тиймээс сонгуулийн санал авах байртай давхцаж байгаа цэрэг татлагын байруудыг өөрчлөх хэрэггэй болсон байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатар "2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар орсон залуусын 33,7 хувь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөж байсан.

Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй байгаа залуусын дунд мэс засал, дотор, чих, хамар хоолой, сэтгэцийн өвчин голлож байна" гэлээ. Мөн дэрэг татлагын зарим байрууд солигдож байгаа учир түргэн хугацаанд байруудыг бэлэн болгохыг үүрэг болгов.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment