Рианна тусламж хүсэв
48 минутын өмнө

Дуучин Рианна SOS дууных нь клипэнд бүжигчнээр оролцсон бүсгүй ор сураггүй алга болсонд санаа зовж, гэр бүлийнхэнд нь тэр бүсгүйг олж өгөхөд тус болж байгаа аж. Өөрийн блог дээр дуучин бүсгүй алга болсон эмэгтэйн дүрс бичлэг, гэрэл зургийг байршуулаад, түүнийг олоход тус болохыг шүтэн бишрэгчдээсээ хүсчээ.
Рианна "Энэ сайхан сэтгэлтэй бүсгүй, миний бүжигчин алга боллоо. Түүний гэр бүлийнхэнд ямар хэцүү байгааг би ойлгож байна. Та бүгдийн хэн нэгэн түүнийг харсан юм уу түүний талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжтой бол Норт Берген хотын хамгийн ойр орших цагдаагийн хэлтэст хандахыг гуйж байна" хэмээн бичээд дээрх хотын цагдаагийн газрын жижүүрийн утсыг орхисон аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment