Friday, October 28, 2016

Ухамсартай хулгайч уучлал гуйжээ

Ухамсартай хулгайч уучлал гуйжээ

25 минутын өмнө


АНУ-ын Портлэнд хотын иргэн Эрин Хатци гэгч бүсгүйг өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарч иртэл Subaru загварын автомашин нь байхгүй байжээ. Хохирогч бүсгүй цагдаад дуудлага өгсөн байна. Хяналтын камерын бичлэгийг үзтэл нэгэн бүсгүй хээвнэг суугаад хөдөлж байгаа дүрс бичигдсэн байв.

"Сайн байна уу? Таны машиныг хулгайлсандаа хүлцэл өчье. Би өчигдөр орой найз бүсгүйдээ машиныхаа түлхүүрээ өгөөд Субару загварын машинаа авчруулахаар явуулсан чинь таныг машиныг аваад иржээ. Өглөө ажилдаа явахдаа л эндүүрэл гарсныг мэдлээ. Танд түвэг учруулсандаа дахин хүлцэл өчөөд, шатахууны мөнгө үлдээв. Хэрвээ надтай холбогдохыг хүсвэл, намайг Бернадетт гэдэг, ... энэ миний утасны дугаар. Дахин уучлал гуйя" гэсэн зурвас үлдээсэн машин гэрийнх нь гадаа зогсож байсан гэнэ.

"Хэрэгтний" найз бүсгүй зэргэлдээ гудамжинд байсан ижилхэн машиныг авч явснаар хөгтэй хэргийн эхлэл тавигдсан ажээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment