Monday, October 24, 2016

Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээ байртай болжээ

Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээ байртай болжээ

33 минутын өмнө


Рио-2016 паралимпод амжилттай оролцож, пауэрлифтингийн төрөлд /88 кг/ хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээг Орхон аймгийн удирдлагууд нэг өрөө байраар шагнажээ. Өчигдөр /2016.10.24/ Э.Содномпилжээг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон "Хангарьд" спорт хорооны удирдлагууд хүлээн авч уулзсан бөгөөд түүнд дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсэн, ирэх онд нэг өрөө байр өгөх болсныг дуулгажээ. Уулзалтын үеэр түүнд Орхон аймгийн хүндэт иргэн тэмдэг, нэг сая төгрөг гардуулж, урамшуулсан байна.

Э.Содномпилжээ 1985 онд одоогийн Орхон аймаг буюу Эрдэнэт хотод төржээ. Энэхүү сайн мэдээтэй давхцан паралимпийн хүрэл медальт тамирчныг дэмжих "Ард түмний бэлэг" аяны залуус /Санаачлагч Dambadarjaa Giimaajav/ фэйсбүүкт бас нэгэн баяртай мэдээ дуулгалаа. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг "Ensada Holding" компанийн хамт олон, удирдлагын зүгээс Э.Содномпилжээд хоёр өрөө байр бэлэглэхээр болсон тухай бөгөөд баярт мэдээг хараахан түүнд дуулгаж амжаагүй, шинэхнээрээ байгааг онцолсон байв.

Тэрбээр зургадугаар ангид сурч байхдаа хавдрын улмаас хөлөө тайруулсан ч амьдралын хатууд шантралгүй дунд сургуулиа амжилттай төгсөхийн хажуугаар спортоор хичээллэж эхэлжээ. Паралимпод анх удаа пауэрлифтингийн төрлөөр эрх авчирч, анх удаа энэ төрөлд медаль хүртсэн бахархалт залуу эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд бага охиноо саяхан өлгийдөн авч, бүл нэмжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment