Friday, October 21, 2016

Тэйлор Свифт өндгөн эсээ ”хадгална”

Тэйлор Свифт өндгөн эсээ "хадгална"

24 минутын өмнө


Дуучин Тэйлор Свифт насан туршийнхаа цор ганц хайраа эрж хайхаас залхсан бололтой. Тэрбээр сүүлийн хэдэн жил цөөнгүй эрчүүдтэй нэр холбогдсон ч, гэр бүл зохиож, хүүхдийг нь төрүүлэх жинхэнэ хайраа олоогүй л яваа.

Дуучин бүсгүй хүүхдийнхээ эцэг болох ханхүүг олж чадалгүй явсаар, байгалийн жамаар жирэмсэлж чадахгүй болчих вий гэдгээс сэргийлж өндгөн эсээ хадгалуулахаар шийдсэн гэнэ.

"Том Хиддлстоноос салсаныхаа дараахан Тэйлор найзууддаа өндгөн эсээ хадгалуулахаар шийдсэн тухайгаа өгүүлсэн. Ингэснээр ирээдүйдээ санаа зовох зүйлгүй болно гэдгээ хэлсэн. Харин найзууд нь түүний энэ санаачлагыг дэмжээгүй бөгөөд гутранги бодлоо орхихыг зөвлөсөн" гэж эх сурвалж өгүүлжээ.

Тэйлор Свифт ямар нэгэн тайлбарыг одоогоор хийгээгүй байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment