Monday, October 24, 2016

Б.Мөнгөнтуяагийн төрийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэнэ

Б.Мөнгөнтуяагийн төрийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэнэ

51 минутын өмнө


Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдож, улмаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа.

Өнгөрөгч тавдугаар сард гаргасан тус нэхэмжлэлд холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 28-ны өдөр буюу ирэх пүрэв гарагийн 11 цагт болохоор товлогджээ.

Б.Мөнгөнтуяа нэхэмжлэлдээ, нэгд: хилсээр зургаан сар хоригдсон, хоёрт: хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон  даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, гуравт: зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, дөрөвт: СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, тавд: сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурдсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment