
"БИЗНЕСМЭН ЯРЬЖ БАЙНА" буландаа энэ удаа ХасБанкны гүйцэтгэх захирал Магваны Болдыг урилаа. Бидний яриа Монголбанк, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, гаднын банк оруулах, эс оруулах, зээлийн хүүг бууруулах боломжийн талаар өрнөв.
ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ БАНКУУДЫН ХУВЬД ШИНЭ ЗҮЙЛ БИШ
-Эдийн засгийн байдал хүнд байгааг хүн бүр л дор бүрнээ тайлбарлаж, ярьж байна. Банкны салбарт эдийн засгийн хямрал ямар байдлаар илэрч байна вэ. Хямралын эсрэг ямар бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаагаас яриагаа эхэлье.
-Шилжилтийн үедээ явж байгаа Монгол Улсын хувьд хямрал их, багаар жил бүр болж байна. Тогтворжсон нийгэм, эдийн засагтай улс орнуудын хувьд эдийн засгийн өгсөлт, уруудалт дунджаар 4-5 жилийн мөлчлөгтэй үргэлжилдэг. Харин манай улсын хувьд мөчлөгийн үргэлжлэх хугацаа ийнхүү маш богино, савалгааны давтамж их ойрхон. Манай эдийн засгийн суурь хөрсийг газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагтай зүйрлэж болохоор. Үүнд гурва н үндсэн шалтгаан нөлөөлж байна. Нэгд, манай улсын байгаль орчны эрс тэс уур амьсгалаас болж мал аж ахуй, газар тариалан, барилга, уул уурхайн салбарт улирлын нөлөө маш их.
Энэ нь эдийн нийгэм, эдийн засагт савалгаа үүсэх шалтгаан болдог. Урин дулаан уур амьсгалтай орнуудад ийм том хэмжээний хэлбэлзэл болдоггүй. Хоёрт, Монголын эдийн засаг бүтцийн хувьд бүрэн төгс болж чадаагүй. Тухайлбал, зам тээвэр, цахилгаан дулааны хангамж байнгын дутагдалтай, түүхий эд ба боловсруулах үйлдвэрийн салбар өөр хоорондоо уялдаагүй тасалдсан. Энэ нь бидэ нд байнга цочироо өгч байдаг. Гуравт, улс төр, засаглалын маш том донсолгоон дунд байдаг. Жил болгон шахуу сонгууль болж, төр засаг, шийдвэр гаргагчид өөрчлөгддөг.
Үүнийг дагаад бодлого нь тогтворгүй, хамгийн уртдаа дөрвөн жилийн хугацаатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн нь улсын тогтвортой өсөлтөд саад болж байна. Ийм орчинд банк болон бизнесийн байгууллагууд ажиллаж сурах зайлшгүй шаардлагатай болсон. Тогтворгүй орчинд тохируулж богино хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжсэн шийдвэр гаргахад хүргэж байна.
-Тэгэхээр банкууды н хувьд эдийн засгийн хүндрэл шинэ зүйл биш гэж ойлгож болох уу?
-Шинэ зүйл огт биш, байнгын давтагдаж байдаг зүйл.
-Эдийн засгийн хүндрэлийн үндсэн гурван шалтгааныг та нэрлэлээ. Банкууд эдгээр хүндрэлийн эсрэг ямар бодлого, менежментийг хэрэгжүүлсэн бэ?
-Япон улс газар хөдлөлтийн маш идэвхтэй бүс нутагт байрладаг хэр нь япончууд 5-6 баллын хүчтэй газар хөдөлсөн ч нурахааргүй байшин барьж чадаж байгаа шиг бид бизнесийн энэ тогтворгүй орчинд банкныхаа удирдлага, бүтэц зохион байгуулалт, эрсдэлийг удирдах ур чадвараа дээд зэргээр сайжруулах шаардлагатай тулгарсан. Монголын эдийн засагт хэзээ мөдгүй газар хөдөлж мэдэх учраас түүнд бэлтгэгдэж, байгаа нөхцөлдөө дасан зохицож сурах хэрэгтэй. Тийм учраас банкууд төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буюу бэлэн мөнгөний нөөцөө хангалттай хэмжээнд барьж зээл олгох шалгуураа чангалах, чанаргүй зээлийг хазаарлах бодлого баримталсан.
Нөгөө талд банкны өөрийн хөрөнгийн хэмжээг хуульд заасан төвшнөөс өндөр барих бодлогыг баримталсан. Гуравт, орлогоосоо болзошгүй алдагдлын сан байгуулж, хөрөнгө оруулагчдыг бо� �зошгүй алдагдлаас хамгаалан, эрсдэлээс урьдчилан сэргийлж, ашгаа бууруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, ашгийн төлөө хөөцөлдөх бус найдвартай байдлыг илүү эрхэмлэсэн. Дээр нь, зээл олгохдоо уул уурхай, барилгын салбарыг тойрч, иргэн, жижиг дунд бизнесийг дэмжих зээл, орон сууцны зээл олгох бодлогыг түлхүү хэрэгжүүлсэн. Мөн банкны бодлогыг барих хүний нөөц удирдлагын багийг бэхжүүлж, банкийг багаар удирдах зарчмыг барьж ирлээ.
МОНГОЛБАНК БОДЛОГОО АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ ҮЕДЭЭ АЗГҮЙТСЭН
-Өнгөрсөн 25 жилийн 20-иод жилд нь Монголбанк цэвэр буюу сонгодог мөнгөний бодлогыг явуулах гэж оролдож ирсэн. Харин сүүлийн дөрвөн жилд уламжлалт бус мөнгөний бодлого гэдгийг анх удаагаа хэрэгжүүлсэн. Дэлхийн улс орнууд уламжлалт мөнгөний бодлого, уламжлалт бус мөнгөний бодлого гэдгийг улсынхаа эдийн засаг нийгмийн онцлогт � �охируулж, хэрэглэж ирсэн. Зарим улс орнууд уламжлалт бус аргыг түлхүү хэрэглэдэг бол зарим нь бага хэрэглэдэг. Уламжлалт бус мөнгөний бодлого гэдэг нь мөнгөний нийлүүлэлтэд хүү ханшаар нөлөөлөх бус мөнгө хэвлэх замаар эдийн засагт шууд зээл олгох, чанаргүй зээлийг худалдан авах зэргээр зорилтот зах зээл рүү хөндлөнгөөс оролцохыг хэлж байна. Энэ аргыг өнгөрсөн дөрвөн жилд Төв банк анх удаагаа хэрэглэсэн. Энэ бодлогод алдсан бас оносон зүйлүүд байгаа.
Бүх зүйлийг муулж, эсвэл бүгдийг шагшин магтаж, туйлшрах хэрэггүй. Хамгийн амжилттай х� �рэгжүүлсэн арга хэмжээ нь найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр. Энэ хөтөлбөр хэрэгжээгүй байх өмнөх 10 жилд Монголын арилжааны банкууд нийлээд дөнгөж 6-7 мянган моргейжийн зээл гаргасан байсан. Харин моргейжийн хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 70 мянга гаруй иргэн шинэ орон сууцанд орсон эсвэл нөхцөлөө сайжруулсан. Энэ бол чанарын маш том өөрчлөлт болсон. Мэдээж их хэмжээний мөнгө хэвлэсэн тул ханш, валютын нөөцөд сөрөг нөлөөлсөн. Нөгөө талаас, гадаадын хөрөнгө оруулалт 2012, 2013 онд орж ирж байсан шигээ үргэлжилж байс� �н бол эдийн засагт ч, ханшид ч ингэтлээ сөрөг үзэгдэл гаргахгүй байсан.
Өөрөөр хэлбэл, мөнгө хэвлэсэн ч долларын урсгал тасраагүй бол сөрөг үр дүн бага байх байсан. Тэгэхээр нэг талаар Монголбанк уламжлалт бус мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлэх цаг үедээ азгүйтсэн гэж хэлж болно. Түүнээс бус өндөр хөгжилтэй, эдийн засаг нь тогтворжсон улс орнууд шиг цэвэр мөнгөний бодлогыг явуулбал манайх шиг буурай хөгжилтэй улс оронд тэр болгон тохирохгүй. Тиймээс зөв үед нь зөв асуудал дээр уламжлалт бус буюу мөнгө хэвлэх замаар зорилтот зах � �ээл рүү аль болох хор багатайгаар хөндлөнгөөс оролцох арга хэрэглэж болно.
-Өнөөгийн нөхцөлд уламжлалт бус мөнгөний бодлогыг явуулах боломжтой юу?
-Өнөөгийн нөхцөлд мөнгө хэвлэх аргыг хэрэглэх бололцоо хумигдсан. Учир нь, гаднаас орж ирэх хатуу валютын урсгал үндсэндээ зогссон. Энэ нөхцөлд мөнгө хэвлэх боломжгүй болж байна. Гэхдээ тодорхой хэмжээнд сайтар тооцсоны үндсэн дээр зарим салбаруудад уламжлалт бус бодлогыг хэрэгжүүлж болно. Тухайлбал, найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх нь чухал.
-Засгийн газар, М онголбанк ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэхдээ мөнгө хэвлэх аргыг хэрэглэхгүй гэж мэдэгдсэн. Гаднаас валютын эх үүсвэр татах замаар санхүүжилтийг шийдвэрлэнэ гэж ярьж байгаа шүү дээ?
-Уг нь орон сууцны зээлийн хүүг хөнгөлөх асуудал бол Засгийн газрын эрхлэх асуудал. Гэтэл Засгийн газар найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх нөөц байхгүйгээс Төв банкнаас мөнгө хэвлэх аргаар тодорхой хэмжээний эх үүсвэрийг гаргахаар шийдлээ. Ипотекийн зээлийн нийгмийн ач холбогдлыг тооцож үргэлжлүүлэх нь чухал. Барилгын салбар бол ганц салбарын асуудал биш. Өнөөдөр барилгын салбартай холбоогүй бусад салбар гэж бараг байхгүй. Шууд буюу шууд бусаар эдийн засгийн бүх салбарууд барилгатай холбогдож байна. Барилгын салбар өндийвөл бусад салбар дагаад өндийдөг. Дээр нь, ажлын байр нэмэгдүүлэх нийгмийн асар том ач холбогдолтой. Энэ бүгдийг бодолцож удирдах боломжтой хэмжээнд санхүүжилтийг шийдэх хэрэгтэй.
БАНКУУД ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ЗЭЭЛҮҮЛСЭН
-Дунджаар хоёр их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас банкуудад байршиж байна. Өөрөөр хэлбэл, банкууд хоёр их наяд төгрөгийг Засгийн газарт зээлүүлсэн. Уг нь энэ мөнгийг хувийн хэвшилдээ зээлдүүлсэн бол илүү үр ашигтай байх байсан. Гэтэл төвсийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газар өндөр хүүтэй үнэт цаас гаргаж байгаа учраас банкууд ашгаа бодож өндөр хүүтэй үнэт цаасанд хөрөнгөө оруулж, эрсдэл багатай амар тайван суухаа илүүд үзсэн хэрэг. Зүй нь Засгийн газар өөрийнхөө алдагдлыг нөхөхийн тулд банкуудын хөрөнгийг ашиглах бус төсвийн зардлаа танаж, хөрөнгө оруулалтаа үр ашигтай болгох, төрийн данхар бүцтийг цомхотгож, үр ашигтай ажиллах алхмуудыг хийх ёстой.
- Банкуудын гаргасан нийт зээлийн 10 гаруй хувийг Засгийн газрын үнэт цаас эзэлж байна. Төсөв өндөр алдагдалтай үед Засгийн газар банкуудад зээлээ эргэн төлөх чадваргүй харагдаж байгаа. Энэ нь банкуудын хувьд том эрсдэл биш үү?
-Юм бүхэн хэмжээ хязгаартай байдаг. Түүний адил арилжааны банк уудад худалдсан Засгийн газрын бонд хэмжээ хязгаараасаа хэтэрвэл том эрсдэл үүснэ. Засгийн газар гаргасан бондоо эргүүлэн худалдан авч чадах уу, эс чадах уу гэдэг асуудал үүснэ. Тиймээс Засгийн газрын үнэт цаас барьцаалсан зээлийг хамгийн боломжит хэмжээнд барих ёстой.
-Өнөөгийн гаргасан хоёр их наяд төгрөгийн үнэт цаас боломжит хэмжээнд тооцогдох уу?
-Одоо байгаагаас хэтрүүлэх хэрэггүй гэж бодож байна.
БОДЛОГЫН ХҮҮГ 15 ХУВЬД УДААН БАРИВАЛ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ӨСНӨ
-Зээлийн хүүг бууруулах боломж байгаа. Юуны өмнө Төв банкны бодлогын хүү 15 хувь болсныг аль болох түргэн хугацаанд бууруулбал хадгаламжийн хүү нэмэгдэхгүй. Харин удаан баривал хадгалам� �ийн хүү өснө. Энэ нөхцөлд хадгаламжийн хүү өссөнийг дагаад зээлийн хүү нэмэгдэнэ. Өнөөгийн нөхцөлд харилцах данс, хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэвэл зээлийн хүүг 1-2 пунктээр бууруулах боломж байгаа. Өндөр хөгжилтэй, эдийн засаг нь тогтворжсон орнуудад харилцах дансан дээр хүү төлдөггүй практик түгээмэл байна. Харилцах данс бол хадгаламж биш иргэн болон аж ахуйн нэгж өнөө маргаашгүй хэрэглэх шаардлагагүй мөнгөө байршуулдаг данс. Энэ дансан дээр Монголын банкууд хүү төлдөг. Гэтэл нөгөө талд хүүгийн зардал нь эргээд зээлдэгчийн нуруу� �д дээр дарамт болдог.
Харилцах дансны хүүг тэглэхэд хяналт шалтгалтын байгууллага, Төв банкны оролцоо чухал. Төв банктайгаа зохицож хуулийн хүрэнд бүх банк харилцах дансныхаа хүүг тэглэж чадвал зээлийн хүү буурах нааштай үр дүн гарна. Дээр нь, банкууд өөр хоорондоо өрсөлдөхдөө нэг дэд бүтэц дээр олон дахин хөрөнгө оруулдаг. Тухайлбал, банк тус бүр АТМ машин, пост машин, гадаад төлбөр тооцооны сүлжээг тус тусдаа ашиглаж, давхардуулж хөрөнгө оруулалт хийж байгаа нь үргүй зардлыг нэмэгдүүлж байгаа. Банкууд аль болох түргэн хугацаанд санхү� �гийн дэд бүтцээ хамтарч эзэмших, эсвэл дээрх дэд бүтцийг мэргэжлийн компанид шилжүүлж чадвал зээлийн хүүг ядаж нэг пунктээр бууруулах боломжтой.
Банкууд интернэт, гар утаснаас хийдэг гүйлгээг улам боловсронгуй болгож чадвал банкны салбарууд цөөрөх боломжтой. Салбар цөөрснөөр үйл ажиллагааны зардал хэмнэгдэж, тэр хэмжээгээр зээлийн хүү буурах боломжтой болно. Иргэдийн тэр бүр анзаардаггүй нэг зүйл байдаг. Зээлээ төлөхгүй байгаа зээлдэгчид банкны зээлийн хүүг өсгөдөг гэдгийг анзаардаггүй. Тухайлбал, зээл аваад төлөхгүй байгаа иргэ н, компаний зээл, хүү банкны нийт зээлийн хүүд нэмэгдэж тооцогддог. Тэгэхээр зээлээ төлөхгүй байгаа хүн нь хэвийн төлж байгаа бусад хүндээ нэмэлт дарамт болдог гэсэн үг.
-Тэгэхээр банк зээл төлөгдөхгүй байгаа этгээдийн алдагдлыг зээлийн хүүгээ нэмж нөхдөг гэсэн үг үү. Энэ нь хэр шударга зохицуулалт вэ?
-Зээл төлөхгүй байгаа хүний алдагдлыг зээлээ төлж байгаа хүний алдагдал дээр тойруу замаар суулгаж байна гэсэн үг. Үүнийг таслан зогсоох ёстой. Ингэхийн тулд манай улсын шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоо маш түргэ� � шуурхай болох шаардлагатай. Шүүхийн шийдвэр шударга гаргадаг, гаргасан шийдвэрийг богино хугацаанд гүйцэтгэдэг байх нь нэн чухал. Энэ нөхцөлд банк зээлдэгчийн хоорондын маргааныг түргэн хугацаанд шийдэж тасалснаар буруутай хүний зардлыг зээлээ хугацаандаа төлж байгаа хүмүүст үрүүлдэг энэ явдал эрс багасна. Үүнийг дагаж зээлийн хүү мөн буурна.
-Банкууд хадгаламжийн хүүгээрээ өрсөлдөхийн оронд зээлийн хүүгээ бууруулж өрсөлдөх хэрэгтэй гэж улстөрчид ярьдаг. Гэтэл зээлийн хүү хадгаламжийн хүүгээс шууд хамааралтай гэж хэлж бол� �о. Хадгаламжийн хүүг бууруулах боломж байгаа юу?
-Болохгүй зүйл гэж байхгүй. Гэхдээ хадгаламжийн хүү мөнгөний үнэ цэнэ ямар байгаагаас хамаардаг. Инфляци 10 хувьтай байвал хадгаламж эзэмшигчийн 100 төгрөг жилийн дараа 90 төгрөг болж байгаатай адил. Худалдан авах чадвар 10 хувиар буурсан учраас тэр. Тэгэхээр худалдан авах чадварын 10 хувийн бууралтыг нөхөхийн тулд иргэд 10 хувиас дээш хүүтэй мөнгөө хадгалуулахыг хүснэ. Тэгэхээр тийм хэмжээний хүүг санал болгож байж банкууд хадгаламж татаж байна.
-Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн хуга цаанд инфляци нэг оронтой тоонд орж, нэлээд бууралттай байгаа. Гэтэл хадгаламжийн хүү буурсангүй.
-Инфляци сүүлийн хоёр жилийн хугацаанд буурч анх удаагаа хоёр хувьд хүрч байна. Хэрвээ энэ байдал дахиад жил үргэлжилбэл хадгаламжийн хүүг бууруулах тогтвортой орчин бүрдэнэ. Өнөө маргаашгүй хадгаламжийн хүүг бууруулах бололцоогүй. Учир нь, хадгаламжийн гэрээ бүгд хугацаатай байдаг. Иргэд нэг, хоёр жилийн өмнөөс гэрээ байгуулж хадгалуулсан байдаг. Тиймээс гэрээ дуусаагүй, гэрээний нөхцөл уян хатан биш үед хадгаламжийн хүүг бууруул� �х боломжгүй. Хадгаламж эзэмшигчийн гэрээ дууссан үед хүүг бууруулж болно.
Зарим гэрээ уян хатан нөхцөлтэй, зургаан сар тутам шинэчлэгдэж байдаг. Тэгэхээр хадгаламж эзэмшигчийн гэрээний нөхцөлөөс хамаарч зургаан сар юм уу, 12 сарын дараа хадгаламжийн хүүг бууруулах нөхцөл бүрдэнэ. Харин инфляци эргээд өсөөд 10 хувь болчихвол хадгаламжийн хүүг бууруулах гэж байсан суурь нөхцөл алга болчихно. Тиймээс тогтвортой байдал маш чухал.
ОР ЧНОО БЭЛДСЭНИЙ ДАРАА ГАДНЫН БАНК ОРУУЛАХ АСУУДЛЫГ ЯРИХ ХЭРЭГТЭЙ
-Гаднын банкийг Монгол Улсад оруулж болохгүй гэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь гаднын банк оруулах хууль, зохицуулах дүрэм журмаа сайтар бодож, боловсруулах ёстой. Хэрвээ хууль эрх зүйн байдал сул үед оруулбал дараа нь нөхөж баршгүй хохирол учрах аюултай. Үүнийг о� �он улсын туршлага ч харуулж байгаа.
-Жишээ нь ямар улсыг нэрлэх вэ?
-Хамгийн ойрын жишээ бол Унгар, Польш байна. Энэ хоёр улс 1990-иэд он буюу хувьчлах, зах зээлийн эдийн засаг руу шилжих сэтгэл хөөрлийн үед бүх банкаа гаднынханд хувьчилсан, худалдсан, гадаадын банкууд оруулсан. Сүүлдээ энэ нь эдийн засаг, нийгмийн хямралын нэг гол шалтгаан болж хувирсан. Гадаадын банкуудыг төвөөс нь удирддаг. Дотоодод эдийн засаг, нийгмийн асуудал гарахад зээл олгохоо зогсоодог. Тэгэхээр тухайн орны иргэн, аж ахуйн нэгжүүд гадаад орны банкны төв � �албараас хараат болчихдог. Тэр үед дотоодын банкууд бүгд дампуурч үйл ажиллагаагаа зогсоох байдал үүссэн. Аргентина улсад дэлхийн том банкууд салбараа нээсэн ч тус улсад эдийн засгийн хямрал болоход гаднын том банкууд хаалгаа хаагаад зах зээлээс нь гараад явсан.
Гэтэл дотоодын банк санхүүгийн байдал тэр хооронд жижгэрч, уналтын байдалд орж, эргээд орон зайгаа эзлэх чадваргүй болсон байсан. Үүнээс болж эдийн засаг нь хямарч, валютын ханш нь огцом унасан. Германы нэгэн хөрөнгө оруулагч хуучин Югослав улсад банк байгуулан хадгаламж ав� �ад гадаад оронд шилжүүлж байршуулдаг байсан. Уг нь тэр хадгаламжийг тухайн улсын эдийн засаг, бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулах учиртай. Гэтэл тэгээгүй. Энэ мэт эрсдэлүүд олон байна.
-Тэгэхээр гаднын банк оруулахдаа дотоодын арилжааны банкуудтай ижил нөхцөлөөр биш тодорхой салбар чиглэлийг заасан нь зүйтэй юу?
-Гадаадын банк орж ирвэл Монголын арилжааны банкуудтай адил эрх, үүрэг хүлээнэ. Газар, уул уурхайн лиценз, үйлдвэр аж ахуйн газар, барилга орон сууц бүгдийг барьцаалах эрх үүснэ. Энэ тохиолдолд өмчийн харилцааны, шүүхийн асуудал үүснэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх юм бэ гэдэг учраа бид өдий хүртэл олоогүй байна. Дотроо учраа олоогүй үед гаднын банк оруулж ирэх нь эрсдэлтэй. Гаднын банкинд ч эрсдэлтэй. Тодорхойгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулна гэдэг чинь алдагдал үүрэхэд хүрнэ. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Standart банк Монгол Улсаас 100 сая ам.доллар нэхэмжиллээ. Лондоны Арбитрийн шүүхээр нэхэмжлэл гаргаж, Монгол Улс 100 сая долларын өрөнд орлоо.
Энэ юунаас үүдсэн гэхээр ил тод бус, хууль дүрэм ойлгомжгүй, тодорхой бус байснаас гадаадын банк Монголд албан бус үйл ажиллагаа явуулж, эцэстээ "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалсан зээл өгч, тэр зээл нь төлөгдөхгүй болсноос болж Монгол Улсаас нэхэмжилж байна. Оны эхээр Канадын "Хан ресурс" компанид Засгийн газар 100 сая долларыг төлсөн. Энэ нь уул уурхайн лицензийг олгох, ашиглах, дамжуулахтай холбоотой эрх зүйн орчин ойлгомжгүй байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, эрх зүйн орчин нь тогтворгүй сул байгаагаас улс зуу, зуун саяар өрөнд унаж байна. Бид ийм гашуун сургамжийг мэдсээр, дээр нь бэлэн болоогүй байж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг сэтгэл хөөрлөөр оруулах аль алиндаа эрсдэлтэй алхам. Орчноо бэлдсэн үедээ оруулах нь зүйтэй.
-Нөгөө талд гаднын банк оруулна гэж ярихаар дотоодын арилжааны банкууд лоббидож, хүчтэй эсэргүүцэж, өрсөлдөөн бий болгохгүй байна гэж шүүмжилдэг. Үнэхээр ийм хандлага байна уу?
-Монгол өрх гэрээр зүйрлэвэл банк бол гал голомт буюу галын тулга зуух юм. Банкаар дамжих мөнгө бол түлээ түлш гэж болно. Айл галаа түлэх гэтэл түлээгүй бол саахалт айлаасаа гуйж, зээлж болно. Бусдаас мөнгө зээлж амьдралаа залгуулж байгаатай адил. Харин бусдын, айлы� � зуухыг зээлж бүх насаараа амьдрахыг өрхийн тэргүүн хүсэхгүй, өөрийн гэсэн гал голомтгүй айлыг өрх тусгаарласан айл гэхэд ч хэцүү. Зуухаа зээлдүүлсэн айл түүнийгээ эргүүлээд авчихна, эсвэл зуух галлахад хязгаар тавьж эхэлбэл гэрийн эзэн яах вэ.
Хараат бус бие даасан байдал алдагдана. Өрх гэр бусдаас хараат бус өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явъя гэж бодвол гал голомт нь өөрийнх байх ёстой. Өөрийн зуухтай байгаад бусдаасаа түлээгээ зээлээд явах уу, эсвэл бусдаас гал голомт буюу зуухыг нь зээлэх үү гэдэг бол тухайн хүний сонголт. Өөр өөр хэлбэл, хараат бус айл өрх ч, хувь хүн ч бусдын зууханд галаа түлдэггүй.
-Тэгээд банкуудад гаднаас түлш буюу зээлийн эх үүсвэр татах боломж бий юү?
-Байгаа. Банкууд одоогоор 2 тэрбум орчим долларын зээл гаднаас зээлээд байна. Зээлэх гэхээсээ зээлсэн мөнгөө ашигтай хөрөнгө оруулалтад хийгээд эргүүлж төлөх чадвартай байх ёстой. Монгол Улсад яг одоо Засгийн газар 8 тэрбум, хувийн компаниуд 15 тэрбум доллар гаднаас зээлсэн байна, яаж төлөх вэ гэж нийтээрээ санаа зовж байна. Цаашид гаднаас зээл авахад Монгол Улсын нэр хүнд олон у лсад эерэг байх ёстой.
Зээлжих зэрэглэл хүлээж авахуйц хэмжээнд байх ёстой. Засаг, банкууд, компаниудын удирдлага, засаглал нээлттэй ил тод байх. Монгол Улсын мөнгө, төсвийн бодлого хэмжээ хязгаартай, цэгцтэй, тууштай байх ёстой. Энэ бүх хүчин зүйлээс хамаарч гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын арилжааны банкуудад зээл олгож байгаа. Үүнээс хамаарч зээлийн хүү хэлбэлзэж байна. Монгол Улс найдвартай байх юм бол зээлийн хүү буурна.
ХЯМРАЛ УДААН ҮРГЭЛЖИЛБЭЛ БАНКУУД ТОМ АЛДАГДАЛ ХҮЛЭЭНЭ
-Өнөөгийн нөхцөлд Монголын аль нэг аж ахуйн нэгж ашигтай ажиллаж байвал баяр хүргэж, баярлах хэрэгтэй. Банкууд бол Монголын аж ахуйн нэгжүүдийн нэг хэсэг. Нөгөө талд банкны ашиг гээд ярьж байгаа ч тэр нь бодит ашиг биш байдаг. Учир нь, банк зээлдэгчдээс авах хүүгээ хуримтлуулж, ашиг болгож тооцдог. Олон улсын нягтлан бодох журмын дагуу ирээдүйд авах зээлийн хүүгийн орлогоо ашиг болгож тайландаа бичдэг. Тэгэхээр орж ирээгүй хүү ашигтай юм шиг харагдуулдаг. Гэтэл зээлийн эргэн төлөлт 90 хоногоос хэтрээд ирэхээр ашигт тооцсон хүү хасагдаж зардал болдог. Энэ зарчмаар 2016 оны дундуур банкууд системийн хэмжээнд алдагдалтай ажилласан. Ашиг нь зургаан сарын дараа алдагдал болсон. Учир нь, зээлийн эргэн төлөлт муу байсантай холбоотой юм. Эдийн засгийн хямрал үргэлжилж, зээлийн чанар муудаад байвал банкууд алдагдал хүлээнэ.
-Монголбанк ханш аа барьж чадсангүй гэж олон хүн шүүмжилж байна. Ер нь долларын ханшийн өсөлтийг тогтворжуулах боломж байна уу?
-Долларын ханш бол эдийн засгийн эрүүл мэндийн хэмжүүр буюу халууны шил. Доллар тасралтгүй чангараад байна гэдэг нь эдийн засаг өндөр халуунтай байгаагийн шинж. Цаашид Монгол Улсад орох гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлого нэмэгдвэл ханшийн эерэг тал руугаа эргэнэ. Гадаад хөрөнгө оруулалт, хатуу валютын орлого нэмэгдэхгүй бол байдал улам л муудах төлөвтэй байна.
ХАСБАНКНЫ САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД САЙН БАЙГАА
-Манай банкны хувьд санхүүгийн үзүүлэлтүүд сайн байгаа. Банкны бэлэн мөнгөний нөөц 45 хувьтай, зээлийн болзошгүй алдагдлын сан 80 хувьд хүрсэн. Энэ нь банкны салбаруудаасаа хамгийн өндөр төвшинд байгаа үзүүлэлт. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 18 хувь буюу хуульд заасан хэмжээнээс дөрвөн пунктээр илүү бай на. Саяхан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манай банкинд 160 сая долларын хамтарсан зээл олгосон. Цаашид зээл олгох гэж байгаа гаднын түншүүдтэйгээ яриа хэлэлцээрт ороод явж байна.
Шинэ мэдээ гэвэл "Дэлхийн ногоон сан"-д манай банк хүлээн зөвшөөрөгдөж байгаль орчинд ээлтэй урт хугацааны төслийг дэмжих зээл авах бололцоотой болсон. Дэлхийн даяар 40 гаруй байгууллага уг санд хүлээн зөвшөөрөгдөж бүртгэгдлээ. ХасБанкны хувьд анхны хувийн компанийн статустай арилжааны банк зээл авах болсноороо онцлог. Энэ сангаас Монгол Улсад эрчим хүч ний хэмнэлттэй болон сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэх бололцоо нээгдэж байгаа. Мөн цэвэр ус, цэвэр агаар, байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөр, цөлжилттэй тэмцэх, ойжуулах зэрэг байгаль орчинд ээлтэй бүхий л төслийг санхүүжүүлэх боломж нээгдэж байна.
-Маш сайхан мэдээ байна. Яг хэзээнээс зээл олгож эхлэх вэ?
-Хугацаа хэлэх боломжгүй байна. Одоогоор төсөл хөтөлбөрүүдтэй танилцах үр ашгийг тооцох зэрэг судалгааны ажлыг хийж байна.
-Танай банкны хувьд з� �элийн бүтцийн хэдэн хувийг чанаргүй зээл эзэлж байна вэ?
-Банкны салбарын чанаргүй зээлийн дундаж хэмжээ найман хувь байгаа. Манайх энэ төвшинд байгаа бөгөөд аль болох энэ хувийг багасгахын төлөө ажиллаж байна.
-Нууц биш бол банкны хувьцаа эзэмшигчдийн хэчнээн хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэлж байгаа вэ?
-Хувьцаа эзэмшигчдийн 80 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулагчид л даа. Европын сэргээн босголтын банк, Олон улсын санхүүгийн корпораци, Японы ORIX, Канадын "National Bank" зэрэг томоохон хөрөнгө оруулагчдаас бүр дэж байгаа. Эдгээр хөрөнгө оруулагч нь олон улсын санхүүгийн корпорациуд эсвэл олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг банк санхүүгийн байгууллагууд юм. Засаглал, ил тод байдал өмчлөлийн хувьд цаанаа олон зуун мянган хувьцаа эзэмшигчдын хяналтан дор байдаг хөрөнгө оруулагчид гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: itoim.mn
Эх сурвалж www.wikimon.mn
Э.Мөнхцэцэг
0 comments:
Post a Comment