Пийшингээ буруу галласнаас болж гал алдах нь ихэсчээ
24 минутын өмнө
Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулав. Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь орхих, цоожилж үлдээсээр байгаа нь хүүхэд гал түймрийн аюулд өртөх эрсдэлийг бүрдүүлж байгаа аж.
Иймд бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих, цоожилж үлдээхгүй байх, орхих тохиолдолд заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment