С.Энхтөр: Автобусанд төмөр гупер тавихыг болиулах хэрэгтэй
21 минутын өмнө
"Нэг ийм асуудал хөндье. Та нар bullbar гээд гүүглдээд үзээрэй том том төмөр гуперууд (бидний ярьдагаар гупер) гарч ирнэ, харин bumper гээд хайвал ихэнхдээ суудлын, хотын дотор явдаг жижиг тэрэгнүүдийн зөөлөн хуванцар гупер бас цөөн тоогоор төмөр гупер гарч ирнэ.
Bullbar бол бартаат замын автомашинуудад шавар шавхай, цас хунгарыг түрж давах, үл хөдлөх зүйл болон мал амьтан мөргөх, цохигдоход автомашины эд ангиуд болон зорчигчдыг гадны цохилт доргилтоос, түүнчлэн автомашины явах эд ангийг деформацлагдах аюулаас хамгаалах зорилготой тоноглогддог. Харин bumper нь цохилтын хүчийг сааруулж шингээх, явган зорчигч мөргөгдөх үед түүнд учирч болох гэмтлийг багасгах зориулалттай байдаг.
Судалгаагаар үхэлтэй ослын 12 хувь нь bullbar-аас үүдэлтэй ба энэ нь 20 хүртэл хувиар өсөх магадлалтай гэж үздэг юм байна. Offroad автомашинуудын хувьд энэ бол зориулалтын зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой хэдий ч хот, суурин газрын замын хөдөлгөөнд оролцохдоо гагцхүү болгоомжтой явах шаардлагатай гэж ойлгож болно. /зарим улс оронд хориглосон байна/ 25км/цагийн хурдтай явж байгаа bullbar хамгаалалттай автомашинд мөргүүлэхэд 40км/цагийн хурдтай яваа энгийн машинд мөргүүлсэнтэй адил хэмжээний гэмтэл авдаг юм байна.
Харин нягтаршилтай орчинд замын хөдөлгөөнд оролцдог нийтийн тээврийн автобуснуудын хувьд bullbar-аар тоноглон хотын төвөөрөө үйлчилгээнд явах нь хөдөлгөөний аюулгүй байдалд буюу явган зорчигч нарт болон бусад хөдөлгөөнд оролцогч нарт санаатайгаар заналхийлж байна гэж ойлгох хэрэгтэй. Нийтийн тээвэрт үйлчилгээнд явж байгаа бүх автобусны bullbar төмөр гуперийг салгаж зориулалтын, үйлдвэрээс тавигдаж ирсэн гуперээр солих нь зүйтэй." гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment