Мягмар гараг Гуравдугаар сар 12, 4:46 pm
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад туслах сайн дурын аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд НЗДТГ-аас өөрийн харьяа байгууллагуудын ажилчдыг нэг өдрийн цалингаа хандивлахыг уриалсан билээ. Нийслэлийн төр засгийн 90 гаруй байгууллагын 66 нь энэхүү аянд идэвхтэй оролцож 55 сая төгрөг бүрдүүлж, олгохоор болжээ.
Харин үлдсэн байгууллагууд ямар ч тусламж өгөөгүй бөгөөд оролцох үгүй нь ч тодорхой бус байгаа аж. Тиймээс НИТХ-ын дарга Д.Баттулга аянд оролцоогүй байгууллагуудад хандан анхааруулга гаргаж, малчдад туслах аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.
- Сэтгэгдэл 0
-
Loading ... - Үзсэн 12
- Tweet
0 comments:
Post a Comment