Tuesday, March 12, 2013

Амралтын өдрүүдэд хүн амины нэг хэрэг гарчээ

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 3:52 pm

TsEGazarЦагдаагийн Ерөнхий газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн хэд хэдэн хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал энэ сарын 8-11-нд шилжих шөнө хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн нэг, бусдын биед гэмтэл учруулсан зургаа, хүчин гурав, хулгайн 29, булаалт гурав, дээрмийн таван гэмт хэрэг гарч, золгүй байдлаар 12 хүн нас барсан аж. ЦЕГ-ын мэдээлж буй онцлох гэмт хэргүүдийг хүргэе.

 Мориноос унаж амиа алдав

 Хөдөө орон нутагт золгүй байдлаар дөрвөн хүн нас баржээ.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт 18 настай Б нь осгосон байдалтай нас барсан бол Хөвсгөл аймгийн Түнхэл сумын гуравдугаар сумын нутаг дэвсгэрт 52 настай Б нь мориноос унаж осолдсон аж.

Мөн Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт Даланзадгад сумын харьяат 41 настай Ү нь өндөр хүчдэлд зохиулж нас барсан бол Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хэн болох нь тодорхойгүй 20 орчим насны эрэгтэй хүн мотоцикльтэй явж байгаад онхолдож амиа алджээ.  Уг хэрэг энэ сарын 10-11-нд шилжих шөнө гарчээ.

 "НИК" ШТС-ын ойролцоо  хоёр хүн эндэв

 Сонгинохайрхан дүүр­гийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 9-10-нд шилжих шөнө хоёр хүн нас баржээ.

Тодруулбал, тус дүүр­гийн "Баруун туруу" гэх гүүрний хойно, "НИК" ШТС-ын арын жалганд гаг­нуурчин мэргэжилтэй 40 настай, эрэгтэй Б болон туслах гагнуурчин ажилтай 41 настай, эрэгтэй Т нар согтуурсан үедээ биедээ ил харагдах шарх сорвигүйгээр осгож нас барсан аж.

 Өөрийгөө боомилжээ  

 Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 09-10-нд шилжих шөнө гадаадын нэг иргэн өөрийгөө боомилж, амиа хорлосон хэрэг гарчээ.

Тодруулбал, Япон улсын иргэн, 73 настай Огова Макико нь хувцасны өлгүү­рийн төмрөөс  цахилгааны утсаар өөрийгөө боомилж, нас барсан байжээ.

 Зодож амь насыг нь бүрэлгэв  

 Цагдаагийн Ерөнхий газ­рын мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд хүн ами­ны нэг гэмт хэрэг бүрт­гэгджээ.

Тодруулбал, энэ сарын 8-9-нд шилжих шөнө Сон­гинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвс­гэрт 21 настай эрэгтэй Э нь согтуурсан үедээ 20 настай Б-г зодож, улмаар амь насыг нь хохироосон аж.

Хэрэгтэнг газар дээр нь саатуулсан байна.

 Саравчнаас нь 32 тахиа алдагджээ

Энэ сарын 10-11-нд шил­жих шөнө Сонгино­хайрхан дүүргийн тав­дугаар хо­рооны иргэн Л "Хашаа­наасаа та­хиа хулгайд алдлаа" гэх дуудлага өгчээ.

Хэргийн газар цагдаа­гийн алба хаагчдыг очиход саравчнаас нь 32 шир­хэг тахиа, 50 метрийн цахил­гааны утас, автомашин угаадаг цахил­гаан насос зэр­гийг нь хул­гайлсан байна.

 Ломбарданд хулгай орсон байна

Цагдаагийн Ерөнхий газ­рын мэдээлж буйгаар энэ сарын 9-10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвс­гэрт  буюу "Соёмбо" кино­­театрын хажуугийн ломбардад хулгай оржээ.

Тодруулбал,  хулгайч  лом­­бардны  төмөр хаалганы нууц цоожийг эвдэж, нөүт­бүүк долоо, их гарын мөнгөн аяга 14, төрөл бүрийн загварын 34 ширхэг гар утас зэргийг нь хулгайлаад зугтсан байна.

Дээрх гэмт хэргүүдийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

  • 1 Од2 Од (Үнэлгээ өгөөгүй байна)

    Loading ... Loading ...

  • Үзсэн 4

0 comments:

Post a Comment