"Abba"-гийн Агнета Фелтског эргэн ирлээ
Хөгжмийн ертөнцийн домог болсон хамтлагуудын нэг Шведийн алдарт "Abba" хамтлагийн гоцлол дуучин Агнета Фелтског 62 насандаа тайзнаа эргэн ирэх болсон тухайгаа албан ёсоор зарлажээ. Хамтлагийн шаргал үст нэрээрээ олонд танигдсан тэрээр хөгжим сонирхогч фэнүүддээ ирэх тавдугаар сард сонсогчдын хүртээл болох 'A" цомгоороо ийнхүү дахин уулзахаар эргэлт буцалтгүй шийдсэн гэнэ."Тайзнаа эргэн ирэхээсээ өмнө нэг дуу зохиоё гэж бодсон. Эргэлзэж байсан ч дуунууд маань маш сайхан болсон юм шиг санагдсан хэмэн ярьсан Агнета шинэ цомгийнхоо ажилд Шведийн нэрт хөгжмийн зохиолч Жорген Элофсонтой хамтран ажиллаж байгаа юм байна. Харин түүний шинэ цомогт орох "When you Really Loved you" буюу "Үнэхээр чи хэн нэгэнд хайртай бол" дуу өчигдрөөс эхлэн цацагдаж эхэлжээ. Хамгийн сүүлд есөн жилийн өмнө тайзнаа уран бүтээлээ хүргэж байсан Агнета 1982 онд "Abba" хамтлаг тарснаас хойш Стокгольмоос баруун зүгт орших Экеро аралд амьдарсаар иржээ.
Э.АНХТУЯА

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment