Thursday, March 14, 2013

"Гранд” сэтгүүл шилдгүүдийг онцолно

"Гранд" сэтгүүл шилдгүүдийг онцолно

Монголын сэтгүүл зүйн салбарт шинэ өнгө төрх нэмж, мэдээллийн салбар хүч түрэн орж ирсэн "Гранд" сэтгүүл энэ жил гурван нас хүрч байгаа билээ. Тус сэтгүүл нь нийгэмд гэрэл гэгээ нэмж, чимэг нь болсон манлайлагч эрхмүүдийг олонд таниулж, бүтээж буй үйлсийг нь сурталчлах, хөхиүлэн дэмжих зорилго бүхий "GRAND PEOPLE 2012" ёслол хүндэтгэлийн ажиллагаа маргааш болох гэж байна.

Тус сэтгүүлийн хамт олон  жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн "Grand lady" ёслолоо өргөжүүлэн тухайн жилийнхээ "Grand man"-ыг ч мөн шалгаруулан алдаршуулахаар "GRAND PEOPLE 2012" хэмээн ёслолын арга хэмжээнийхээ нэрийг өөрчилжээ. Энэ хүрээнд редакцийн хамт олон уламжлалт зургаан салбарт нэр дэвшигчдийг сонгож, харин тэдгээрээс шилдгийн шилдгийн уншигчдын саналаар тодруулах юм. Гуравдугаар сарын 15-нд буюу маргааш болох ёслолын ажиллагааны санал асуулгыг фото мэдээллийн www.grandnews.mn цахим хуудсаар авч байгаа тул ид бүтээж туурвиж  байгаа энэ л хүмүүстээ урам  хайрлан дэмжиж, саналаа өгөхийг тус сэтгүүлийн хамт олон уриаллаа.

Г.ДАША


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment