Одод баярын мэндчилгээгээр жиргэв
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиодог. Хайртай ээжийгээ баярлуулах жилд ганцхан тохиох энэ өдөр дэлхийн урлаг, соёлын одод өөрсдийн цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан ээжүүддээ мэндчилгээ дэвшүүлжээ.Нэрт дуучин Шерил Коул Twitter хуудсандаа ээж Жон Каллатай авхуулсан гэрэл зургаа тавьж, ээжүүдийн баярын мэнд хүргэн "Тандаа хайртай шүү" хэмээн бичсэн бол дуучин, жүжигчин Мишель Хеатон бүх л амьдралынхаа туршид ээждээ талархаж явдгаа хэлж "Та бол хамгийн сайн ээж" хэмээн баярын мэнд хүргэжээ. Ээж болоод багагүй хугацааг үдээд байгаа тэрээр мөн өөрийн 14 сартай охиныхоо зургийг, мөн өөрийнхөө бага насны гэрэл зургийг Twitter-тээ байрлуулсан байна.
Түүнчлэн нэрт загвар өмсөгч, жүжигчин Элизабет Хёрли мөн ө 72 настай ээждээ баярын мэнд хүргэн, найз залуу Шайн Варнын хамт ээжтэйгээ баярын оройн зоог барьжээ. Харин жүжигчин Женифер Эллисон энэхүү баярын өдөр ээждээ өөрийн гараар хийсэн гахайн утсан махтай зоог, агч модны чихэрлэг шүүсээр дайлж өөрийн хийсэн хоолны гэрэл зургийг цахим хуудсандаа тавьсан бол "Spice Girl"-ийн Мелани мөн ээжүүдийн өдрөөр бүх ээжүүдэд болон хамтлагийнхаа охидод мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Э.АНХТУЯА

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment