Monday, March 11, 2013

Бачка Сүхийн талбайг хэдэнтээ тойров

Бачка Сүхийн талбайг хэдэнтээ тойров

"Никитон" хамтлагийн Бачка өнгөрсөн амралтын өдөр нэгэн шинэ клипийн зураг авалтаа хийжээ. Тэрээр ачааны машины тэвшин дээр төгөлдөр хуур даран дуулсаар Сүхбаатарын талбайг хэдэнтээ тойрсон. Энэ бол ирэх сард нээлтээ хийх "Дурлалын гэмт хэрэг" уран сайхны киноны дууны клип аж.

"LVA entertainment", "Absolute Pictures" болон "Logic Film"-ийн уран бүтээлчдийн  хамтын бүтээл уг киноны продюсераар "LVA entertainment"-ыг үүсгэн байгуулагч "Guys"-ын дуучин, жүжигчин, продюсер Д.Лхагваа ажиллаж байна. Тэрээр мөн уг киноны гол дүрийг бүтээж байгаа бөгөөд клипний зураг авалтын явцад ч уран бүтээлчдийнхээ хамт байгаа харагдсан шүү.

А.БҮЖИН


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment